Чат-д соёлтой байхийг хүсэе
[|Mонголын чөлөөт варэз блог| ]

Loading
* факт: УИХ-ын гишүүн Д.Батбаяр өнгөрсөн сонгуулиар 20 мянган хүнийг Япон руу илгээнэ гэж байж гарч ирсэн. СХД-ийн ажилгүй иргэд ч олон жил Японд барилдсан сумочдоо итгэн сонгосон. Гэтэл энэ амлалт огтхон ч биелээгүй бөгөөд тэрбээр яг амлалт биелэх гэж байхад цунами болсон гэж шогтсон. Харин сумоч маань ирэх сонгуульд Япон руу хүмүүс илгээнэ гэдэг бол худлаа ... Үнэ: 350.000₮ Харилцах утас: 99873914 Yahoo ID: riko3914@yahoo.com хандана уу. * Playstation 2 зарна: Японоос орж ирсэн мөн Nintendo DS Touch Screen Хонгконгоос орж ирсэн. Харилцах утас: 99958210

Монголчууд үндэсний их баяр наадмаа архигүй тэмдэглэнэ

 
Нар хур тэгширсэн наадмын налгар өдрүүд хаяанд ирлээ. Дэлхий дэлэгнэж, дэнж хотойлгосон наадмын өдрүүдэд Монгол түмэн цэнгэл баярын дээдээр бялхдаг. Энэ цаг дор нэгэн зүйлийг өгүүлэхгүй орхиж боломгүй санагдана. Тодруулбал, монголчууддаа Ерөнхийлөгчийн уриалгыг дахин нэг сануулахыг хүссэн юм.
Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг асуудлын нэг болоод байна. Балчир жаахан хүүхдүүд хүртэл өнөөдөр энэ хорыг хэрэглэдэг болжээ. Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. Энэ хороос бүгдээрээ салъя. Бидэнд хамгийн ойрхон байгаа, бидний хамгийн үнэтэй зүйлийг устгаж, авч явж байна. Монголын ард түмний амжилтаас, Монголын нийгмийн сайн сайхан бүхнийг энэ архи хойш нь татаж байна. Энэ цаг мөчөөс эхлээд миний аяга, миний хундаганд архи байхыг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн таны аяганд, хундаганд архи байхыг энэ цаг мөчөөс эхлэн та битгий зөвшөөрөөч ээ гэж хэлмээр байна" хэмээн иргэдээ уриалсан билээ.

Энэ санаачилгыг иргэд дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Архигүй Монгол" уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эвсэн ажиллах үндэсний сүлжээ ч байгуулагдсан. Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Архигүй Монголын төлөө хамтдаа Үндэсний сүлжээ" байгуулах арга хэмжээг зохион байгуулж, энэ сүлжээнд 80 гаруй байгууллага гарын үсэг зурж, Үндэсний сүлжээнд нэгдэж ажиллахаа уриалсан. Энэхүү уриалгыг дэмжиж Гэрлэх ёслолын ордны дарга өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс шинээр гэр бүл болж буй хосуудад "Сүүтэй хурим" хийж байх тушаал гаргав.

Мөн "Аюулгүй амар тайван орчин" аяны хүрээнд архи, тамхигүй баасан гаригийг зохион байгуулах болсон. Энэ мэт "Архигүй Монголын төлөө" үндэсний сүлжээний хийж хэрэгжүүлж буй ажил арвин байна.

Ерөнхийлөгч архинаас татгалзахыг ард иргэддээ уриалснаас хойшхи тэмдэглэлт ой, баяр ёслолын үеэр монголчууд "архин далайд живэх"-ээ азнадаг болсон. Шинэ жил, цагаан cap, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баярыг монголчууд архигүй тэмдэглэж чадсан. Энэ удаад ч Үндэсний их баяр наадмыг архигүй тэмдэглэхээр зэхэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа болон Ерөнхийлөгчийн тамгын газар, "Архигүй Монголын төлөө" үндэсний сүлжээнээс хэвлэлийн бага хурал зарлаж, Ардын хувьсгалын 90 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Тулгар төрийн 2220 жилийн ойгоо архигүй тэмдэглэх уриалга гаргалаа.

Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Сосормаа "Архи хэмээх хор, бусармаг зуршлаас салъя. Баяр наадам гэхээр л хамгийн түрүүн архидалт санаанд ордог. Иймээс монголчууд архигүй баярлаж суръя, Улс даяараа түүхэн ой давхацсан эрхэм хүндэтгэлт жилээ архины аюулгүй тэмдэглэн наадацгаая" хэмээн ард иргэдийг уриалсан.

Түүнчлэн цаашид албан байгууллага хувь хүмүүс ямар нэгэн баяр ёслолоо архигүй тэмдэглэж хэвших нь зүйтэй бөгөөд энэ нь улс орны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлж байв. Энэ удаад ч монголчууд Үндэсний их баяр наадмыг архигүй тэмдэглэж чадна. Дэнж чимсэн ганган асраас айраг ханхалж, зуны бороо үе үе шиврээд нар, хурыг жигдрүүлэн монгол түмэн минь сайхан наадаарай.

Ж.Тагтаа
StumbleDeliciousTechnoratiTwitterFacebookReddit

1 Сэтгэгдэл:

Tengis said...

Hi anda ih goy blog neesen bn ih taalagdlaa ulam hudjuulerei anda amjilt :d

Хаанас

Tаны сонорт

Like Өгөөрөй

Viewmagic- зөвлөж байна

Та татсан киногоо энэ програмаар үзээрэй
Mediafire:-viewmagic.blogspot.com Хэмжээ:20.05MB Winrar password - viewmagic.blogspot.com

Online чат

Цаг агаар

* Шинэ мэдээлэл: Америкийн шилдэг дуучдын нэг Алиша Кийс уран бүтээлээсээ гадна нийгэмд хандсан арга хэмжээнүүд нэн ялангуяа өнчин өрөөсөн, өвчтэй зовлонтой хүүхдүүдийг энэрэн хайрлах үйлсэд хүчин зүтгэж явна. Өдгөө 30 настай дуучин бүсгүй найман сартай бяцхан хүүтэй бөгөөд эх хүний сэтгэлээр хорвоод ахархан хугацаанд амьдрах гэж ирсэн бяцхан хүүхдүүдэд туслахаар Англи улсад хандивын тоглолтыг зохион байгуулжэ * Playstation 2 зарна: Японоос орж ирсэн мөн Nintendo DS Touch Screen Хонгконгоос орж ирсэн. Харилцах утас: 99958210

АДМИН

Админ Эрка Админ Cool
P
БУРУУ ЭРГЭЛТ КИНОНЫ ДУУ1
1. Үүлэн чөлөөний нарандБүлээцэн дулаацах нас минь Үнэн худлын хооронд бүдгэрэх дурсамж Үгний сайханд хөөгдсөн хиргүй гэгээн сэтгэл Үүрд гэж амлаагүй ч зуурдхан байгаагүй Нөхөрлөл эхлэсэндээ биш Найзалж яваад яаж дууссандаа Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлмээр Нэр нэгтэй дуу дуулж өссөн багын тэр өдрүүд Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана Тэгээд чи хаана явна даа Дахилт: Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи Наслахын хувьсалд чи хажууд минь байсан Намайгаа өөртэйгөө уусгаж нэгтгэсэн найзаа 2. Өглөө нарны хурц туяаг Намайг сэрээж харуулчихаад Үдшийн шингэх нарнаар чи байсангүй ээ Өнгийг нь дүрсэлж чадахааргүй тэр сайхан нарны Өрөөсөн цацраг гэмтсэнийг би харлаа Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана Тэгээд чи хаана явна даа Дахилт: Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи Наслахын хувьсалд чи хажууд минь байсан Намайгаа өөртэйгөө уусгаж нэгтгэсэн найзаа 3. Одоо чи хаана байна анд минь Очоод чамайгаа тэврэе Од харвасан тэр өдөр би нулимсан Огторгуй харин чамайг надаас далд нуусан Одоо болтол би андыгаа хайсан Тэртээх өдрүүд энүүхэн харагдана Тэгээд чи хаана явна даа Дахилт2: Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи Наслахын хувьсалд чи хажууд минь байсан Намайгаа өөртэйгөө уусгаж нэгтгэсэн найзаа

Цаг бол алт


Таньд одоо ямар төрлийн мэдээлэл хэрэгтэй байна

Бидний тухай