Кола уусны дараа юу болох вэ?
Кола уусны дараа юу болох вэ?
10 минутын дараа: Ходоодонд цайны 10 халбага элсэн чихэр орно. ( Таны нэг өдрийн элсэн чихрийн хэрэглээний 100 хувьтай тэнцэнэ ) Энэ үед та элсэн чихрээр гулгихгүй. Учир нь фосфорын хүчил чихрийн хэт нялуун амтыг дардаг.
20 минутын дараа: Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, инсулины хэмжээг огцом хөөргөнө.
40 минутын дараа: Коффейн шимэгдэж дуусахад таны хүүхэн хараа томорч, цусны даралт нэмэгдэнэ. Элгэнд шимэгдсэн сахар цусны эргэлтэнд хүрнэ. Удалгүй нойр хүрч эхэлнэ.
45 минутын дараа: Бие махбодь мансуурч эхлэн, төв мэдрэлийн системд таашаал бий болно. Энэ үед бие махбодод гарах өөрчлөлт нь хар тамхи хэрэглэсний дараах өөрчлөлттэй адил байдаг.
60 минутын дараа: Фосфорын хүчил нь нарийн гэдэсний кальци, магни, цайр зэрэг бодисын солилцоонд саад болно. Энэ нь их хэмжээний сахар болон амт, өнгө оруулагчын нөлөө юм.
65 минутын дараа: Сахар хийдгээ хийсэн тул та одоо ОО өрөө рүү гүйхээс аргагүй болж байна. Ингэснээрээ та кальци, магни, цайр зэрэг яс бэхжүүлэх гол үүрэгтэй бодисыг алдана.
70 минутын дараа: Гэвч энэ бүхэн үүгээр дуусахгүй. Найрлаж дууссаныхаа дараа ходоод дахин сахараар цангаж эхэлнэ. Та нэг л уур хүрмээр, нозоорсон байдалд байгаагаа мэдэрнэ. Мэдээж та цангаж байгаа. Яагаад гэвэл коланд агуулагдаж байсан ус бие махбодод шингэж үлдээгүй учраас тэр
Эх сурвалж: Lovestyle







0 Сэтгэгдэл:
Post a Comment
Таньд энэ нийтлэл таалагдсан бол та сэтгэгдэлээ бичнэ үү...
Tа Блоггэрт бүртгэлгүй бол Comment as-Энэ хэсгээс NAME/URL -ийг сонгон сэтгэгдэлээ бичнэ үү
Мөн бусад сонголтуудас сонгон сэтгэгдэл үлдээнэ үү